ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байна

    Австрийн Вена хотод Европын хөлбөмбөгийн холбооны их хурал өнөөдөр болно. Энэ удаагийн хуралдаанаар холбооны Ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм. Европын хөлбөмбөгийн холбооны одоогийн Ерөнхийлөгч Мишель Платинигийн бүрэн эрхийн хугацаа 12-р сарын 24-нд дуусгавар болж байгаа.

    Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй эн зэрэгцэн өрсөлдөх нэр дэвшигч байхгүй, цорын ганц нэр дэвшигч нь Платини учир нэр төдий сонгууль гэж олон нийт хүлээн авч буй. Үүнээс өмнө буюу 2011 онд болсон сонгуулиар тэрбээр ямар ч өрсөлдөгчгүй сонгуульд оролцож, дахин ерөнхийлөгчөөр ажиллах эрхтэй болсон билээ.

    Энэ удаагийн хурлаар Европын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн долоон гишүүн, Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Британийн холбоог төлөөлөх Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.Харин Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч болох юм.

                                                                                                                             Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй