ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ж.Алтанцэцэгийн охин “Би хүүхэлдэй” цомог гаргажээ

    Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг ээжийн үүргийг гүйцэтгээд өнгөрсөн хавраас хойш нам жим байгаа. Тэрбээр зургаан настай С.Номин-Эрдэнэ хэмээх охинтой. “Орчлон” сургуулийн нэгдүгээр ангид сурдаг охин нь таван настайдаа анх дуулж эхэлсэн гэнэ. Дуучин бүсгүй охиныхоо хүүхэд насыг гэрэл гэгээтэй дурсамжаар дүүрэн байлгахыг хүсэж, өөрийнх нь дуулсан дуунуудыг нэгтгээд төрсөн өдрөөр нь  “Би хүүхэлдэй” цомог хэвлүүлэн бэлэглэжээ.

    Охиных нь дуунуудыг  Монголын хүүхдийн ордны багш С.Ганчимэг зохиож, “Prosound” студид хоолойг нь бичүүлсэн байна. Гавьяат маань одоогоор охиныхоо уран бүтээлээс “Би хүүхэлдэй”, “Урт наслаарай, ээж ээ” дууг дүрсжүүлээд буй.  

                                                                                                                                Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй