Мөнхийн юм гэж үгүй. Дэлхий хүртэл мөнх бус учир хэзээ нэгэн цагт устгаж үгүй болно. Гэхдээ хэзээ бол? Хүн төрөлхтний нээснээр 3,5 тэрбум жилийн өмнө дэлхий дээр амьдрал байсан гэж үздэг. Түүнээс хойш солир бууж, үхлийн аюултай цацраг тархан, мөстлөг болсон ч гэсэн дэлхий дээр амьд биет үлдсээр одоог хүрсэн.
Хэзээ дэлхий дээр ямар ч амьд биет үлдэхгүйгээр устах вэ?

Заримдаа галт уулын лав маш том хэмжээний газар нутгийг хамардаг (Зургийг: Jabruson/NPL)
Хамгийн ойрын галав юүлэлт 250 сая жилийн өмнө болсон. Дэлхийн хуурай газрын амьд биетийн 85%, усан дахь амьд биетийн 95% устаж үгүй болжээ.
250 сая жилийн өмнөх тухайн үеийн нөхцөл байдлыг яг таг мэдэхэд хэцүү ч гэсэн одоогийн Сибирь нутагт Английн нутаг дэвсгэрээс 8 дахин том хайлсан чулуун урсгал (галт уулын лав) дэлхийгээр тархаж дэлхийг устгах дөхжээ.
Яагаад ийм гамшиг дэлхий дээр болдогийг бүрэн тайлж чадаагүй. Дараагийнх хэзээ гэдгийг хэн ч мэдэхгүй гэж Норвегийн Осло Их Сургуулийн эрдэмтэн Henrik Svensen хэлжээ. Гэхдээ энэ ийм гамшиг дахин болох нь гарцаагүй. 180 сая, 65 сая жилийн өмнө бас ижилхэн гамшиг болж байжээ.
Сибирийн Putorana Plateau лаваас болж үүсчээ (Зургийг: Sergey Drozd/Alamy)
Henrik Svensen-ний судалгааны багийнхан хэлэхдээ: Дэлхийн хаана уг үйл явдал болохоос ургамал амьтан устаж үгүй болох эсэх шалтгаалдаг. 250 сая жилийн өмнөх лавын идэвхижилт нь амьд биетийг устгахад гол нөлөөг үзүүлээгүй, гол шалтгаан нь давснаас болсон гэжээ.
Сибирь бол давсны ордоор баялаг нутаг. Галт уулын лав давстай урвалд орж озоны давхрагыг их хэмжээгээр цоолж, түүнээс болж сансрын хорт туяаны улмаас ихэнх амьд биет устсан байх магадлал өндөр байгаа юм.
Харамсалтай мэдээ бол өнөөдөр дэлхий тэр чигээрээ "давсаар" баялаг болсон. Сибирь хамгийн том нь, Бразил түүнээс ч дутахгүй давсны ордоор баялаг. Хэрэв энэ хэсгүүдэд галт уулын лав их хэмжээгээр гарч ирвэл дэлхий дээрх амьд биет бүгд устаж үгүй болох юм. Зөвхөн нэг эст бактерууд л амьд үлдэж чадна.

Дэлхий солиртой мөргөлдвөл ихэнх амьд биес устана (Зургийг: Johan Swanepoel/Alamy)
Бид бүгд динозаврууд дэлхий дээр том хэмжээний солир бууснаас болж устсан гэдгийг мэддэг. 66 сая жилийн өмнө Мексикт буусан том хэмжээний солир бүх динозавруудыг устгасан шиг өөр нэгэн солир дэлхийг тэр чигээр нь устгах боломжтой болов уу?
Энэ бол солир дэлхийн аль хэсэгтэй мөргөлдөхөөс шалтгаалах юм. Дэлхий дээр хэд хэдэн том солир буусан ул мөр байдаг.
Канадад байдаг Manicouagan тогоо бол дэлхий дээр буусан хамгийн том солирын ул мөр юм. 215 сая жилийн өмнө буусан уг солир хатуу талст чулуулаг бүхий газар унасан учир динозавруудыг устгах хэмжээний аюул үүсээгүй байна. Харин динозавруудыг устгасан солирын буусан газар зөөлөн тунамал чулуулгууд байжээ. Тиймээс солир буусны дараа үүлэнцэр үүсч үүнээс нь болж дэлхийн цаг агаарын хэм эрс өөрчлөгдөж амьд биет устахад гол нөлөө үзүүлсэн гэж эрдэмтэд үздэг.
Сайн мэдээ дуулгахад динозавруудыг устгасан тийм том хэмжээний солир дунджаар 500 сая жилд нэг удаа дэлхий дээр буудаг.
Дэлхийг устгах бас нэг таамаг бол дэлхий өөр нэгэн гаригтай мөргөлдөх юм. Гэхдээ энэ бол бараг боломжгүй зүйл юм.
Дэлхийн цөмийн дулаан бидэнд хангалттай хүрэлцэх хугацаа бий (Зургийг: Johan Swanepoel/Alamy)
2003 онд гарсан The Core. кинон дээр дэлхийн цөм унтарч, соронзон туйлгүй болж, эргэхээ больдог. АНУ-ын Засгийн газар газрын гүн руу ухаж дэлхийн цөмийг дахин идэвхижүүлэх үйл ажиллагаа эхлүүлдэг. Мэдээж энэ бол кино учир ямар ч биелэх боломжгүй.
Гэхдээ зарим эрдэмтэн дэлхийн соронзон орон нарны ионжуулагч хэсгүүдийг саармагжуулдаг учраас агаар мандал байдаг гэж итгэдэг. Хэрэв тэдний зөв бол дэлхий соронзон оронгүй болвол агаар мандалгүй болж бүх амьд биет устах юм.
Яг ийм үйл явц амьдрах хамгийн боломжтой гэгддэг Ангараг гараг дээр болж байсан байх магадлалтай.
1997 онд Калифорни Их Сургуулийн эрдэмтэн Joseph Kirschvink "Ангараг гариг 3,7 сая жилийн өмнө соронзон оронгүй болж ямарч хөдөлгөөнгүй зогсож байсан" гэж хэлж байж.
Ангараг хүйтэн, хуурай, хоосон. Гэхдээ үргэлж тийм байгаагүй. (Зургийг: NASA/USGS)
Та магадгүй дэлхийн соронзон орны хүч суларч байна гэж сонссон байх. Гэхдээ санаа зоволтгүй. Дэлхий соронзон туйлаа солих үйл явц юм. Дэлхий 5 сая жил тутамд, (одоо энэ хугацаа ойртож 200 мянган жил тутамд сольдог болсон) хэд хэдэн удаа соронзон туйлаа сольж байсан.
Английн Ливерпүүл Их сургуулийн эрдэмтэн Richard Holme "Дэлхий соронзон туйлаа солиход юу ч устаж үгүй болохгүй. Соронзон орноос болж зарим нэг сонин үзэгдэл гарч болох ч тийм ч их сөрөг нөлөөгүй" гэж хэлжээ.
Дэлхий соронзон оронгүй болж болох уу? гэж асуухад: Одоо лав биш гэж Кэмбриджийн их сургуулийн эрдэмтэн Richard Harrison хариулжээ. Мөн тэрээр хэлэхдээ: Дэлхийн цөм бүгд хатуулаг болсон үед соронзон оронгүй болох магадлалтай. Цөм дотор талаараа шингэн лав, гадна талаараа хатуулаг байдаг. Дотоод цөм жилд нэг миллиметр тэлдэг. Гэхдээ гадаад тал нь 2,300 км зузаан байдаг тул санаа зовох зүйлгүй гэжээ.
Гамма цацраг сүйрэл авчирдаг (Зургийг: NASA/SPL)
Бид энэ ертөнц дээр ганцаар оршин тогтнодог уу, эсвэл олуулаа юу? Хэрэв ганцаар амьдардаггүй юм бол яагаад одоог хүртэл харь гарагийнхантай холбоо тогтоогоогүй байгаа юм? Тэгвэл үүнд эрдэмтэд бусад гарагийн амьд биетийг гамма цацраг устгачихсан байх магадлалтай гэж хариулдаг.
Гамма цацраг нь том од дэлбэрэх юм уу, хоёр жижиг од мөргөлдөхөд үүсдэг. Хэдхэн секунд, хэдхэн минут л үргэлжилдэг.
Гамма цацраг озоны давхаргыг шууд устаж үгүй болгож нарны хорт цацраг дэлхийн гадаргуу руу орж амьд биет устана.
Гэхдээ гамма цацраг ихэнхдээ галактикийн төвд болдог учир бидэнд хүрэх ямарч боломжгүй гэж Испанийн Барселона Их Сургуулийн эрдэмтэн Raul Jimenez, Израйлийн Иерусалем Их Сургуулийн эрдэмтэн Tsvi Piran нар хэлжээ.
Гамма цацраг (Зургийг: Gemini Observatory/Aura, Lynette Cook/SPL)
Ойролцоогоор 440 сая жилийн өмнө гамма цацраг дэлхийн амьд биесийг устгасан гэсэн таамаг байдаг.
Хэрэв тийм зүйл дэлхий дээр болж байсан бол дахин давтагдах боломж байгаа юу? Эхлээд гамма цацраг үүсгэх нөхцлийг судлах хэрэгтэй. Сайн мэдээ нь гамма цацраг нь ихэнхдээ галактикийн төвд үүсдэг учир сүүн замын төвөөс иртэл 5 тэрбум жилийн хугацаа зарцуулах тул энэ нь бараг л боломжгүй юм. Ирсэн ч дэлхийгээс холуур зөрнө, ирсэн тохиолдолд дэлхий анх амьд биет үүссэн үетэйгээ адилхан болно гэж Фермилабын эрдэмтэн James Annis хэлжээ.
Мэдээж хүмүүс устаж бусад биет амьд үлдэх болно.
Scholz-ын од нартай ойрхон зөржээ (Зургийг: Michael Osadciw/University of Rochester)
Сая сая жил манай дэлхий нарыг тойрон эргэж буй. Хэрэв өөр од нартай ойртож ирвэл юу болох вэ? Боломжгүй мэт санагдаж байгаа ч 2015 оны 2-р сард Рочестер Их Сургуулийн судлаач Eric Mamajek тийм зүйл болсоныг баталж байгаа юм. Ердөө л 70 мянган жилийн өмнө хүмүүс африк тивээс бусад тив рүү тархан суурьшиж байх үед Scholz-ын гэж нэрлэгддэг одой од "Оорт үүл" дундуур өнгөрчээ. /"Оорт үүл" гэдэг нь нартай ойр байдаг солируудын бүлэг/
"Scholz" анхны тэнүүлч од биш, бас сүүлчийнх нь ч биш. Одон орончид ойрын хэдэн сая жилийн дотор хэд хэдэн одод нарны аймаг дотор орж ирнэ.
2015 оны 2-р сард Макс Планк Одон Орон Судлалын Инситутын эрдэмтэн Coryn Bailer-Jones "Hip 85605" нэртэй од 240-470 мянган жил, "GL 710" од 1,3 сая жилийн хооронд хоёр од нарны аймагт орж ирнэ гэжээ. "GL 710" нь Scholz одноос том боловч дэлхийгээс холуур зөрнө. Тэгвэл "Hip 85605" од дэлхийд нөлөөлөх үү?
The Oort cloud lies far beyond any of the planets (Зургийг: Mikkel Juul Jensen/SPL)
Хариулт нь үгүй гэж хэлнэ. Учир нь "Hip 85605" од "Оорт үүл"-нд орж ирсэн ч гэсэн дэлхийг сүйрүүлнэ гэсэн үг биш гэж Bailer-Jones хэлжээ. Оорт үүлэн дахь солирыг түлхэж тэр нь дэлхийтэй мөргөлдсөн ч бүх амьд биетийг устгахгүй. Харин од солир хоорондын мөргөлдөөнөөс үүссэн гамма цацраг аюул тарьж магадгүй. Хэрэв нарны аймагт орж ирж ямар нэгэн гарагтай мөргөлдөх юм бол илүү аюултай. Гэхдээ тийм байх боломж тун бага гэж хэлжээ.
Эцэст нь хэлэхэд гадны биетээс болж дэлхий сүйрэх магадлал бол бараг үгүй гэж судлаачид үзэж байна.
Дэлхий дээрх амьдрал тогтворгүй байдаг (Зургийг: NASA/Reid Wiseman)
Дэлхийг устгах томоохон хүчин зүйлийн талаар Вашингтоны Их Сургуулийн эрдэмтэн Peter Ward "Медеа таамаглал" гэдэг онол дэвшүүлжээ. Медеа таамаглал нь Гаияа таамаглалаас улбаалж нэрлэгдсэн, эртний Грекийн домогт гардаг өөрийнхөө хүүхдийг хөнөөдөг эмэгтэй бурханы нэр юм. Энэ нь дэлхий өөрөө өөрийгөө устгах гэсэн үг.
2,3 тэрбум жилийн өмнө дэлхийн агаар мандалд их хэмжээний хүчилтөрөгч бий болж амьдрал үүсэх гол хүчин зүйл болжээ.
Ингээд 450 сая жилийн өмнө анхны ургамлууд ургаж эхэлсэн байна. Үүний нөлөөгөөр чулуулаг гадаргуу шороон хөрс болж, амьгүй чулуулгын болон нүүрстөрөгчийн давхар ислийн химийн урвалыг түргэсгэжээ. Агаар дахь нүүрстөрөгчийн давхар исэл багасч, хүлэмжийн хийний нөлөөгөөр мөстлөгийн үе эхэлсэн.
Нар халах тусам далай тэнгис ууршина (Зургийг: Picture Press/Alamy)
Өнгөрсөнд болсон зүйл одоо болохгүй гэх газаргүй. Нар улам л халуун болж байгаа. Түүний нөлөөгөөр чулуулаг ба нүүрстөрөгчийн давхар ислийн химийн урвал түргэснэ. Ингэснээр ургамлууд устаж дэлхий дээр амьд биет үлдэхгүй болно гэж Peter Ward хэлжээ. Гэхдээ бичил биетүүд амьд байсаар л байна. Харин маш эмзэг байх тул удахгүй болов уу.
The Sun will expand, and eventually swallow the Earth (Зургийг: AlgolOnline/Alamy)
Нар дэлхийн бүхий л амьдралын энергийг тэтгэж байгаа билээ. Гэхдээ нар бидэнд үргэлж "сайхан ааш" гаргахгүй.
Бид өмнө нь нар улам л халуун болж байгааг дурдсан. Халсаар байгаад далайн усыг бүгдийг нь уурштал халуун болно. Нар томрохын хэрээр жингээ алдаж дэлхий хэлбэрээ алдана. Дэлхийг аврах ямар ч боломжгүй.
Гэвч энэ үед хүн төрөлхтөн оршсоор байх аваас тухайн үеийн технологийн хөгжил дэлхийг аврах боломжтой гэсэн домогт хүмүүс итгэсээр л байна.
Нар ийм болвол тоглоом дууссан гэсэн үг (Зургийг: Detlev van Ravenswaay/SPL)
эх сурвалж: cnn.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт