ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ-д томчуудад зориулсан цэцэрлэг нээгджээ

    Нью-Йоркт нэгэн ер бусын цэцэрлэг үүдээ нээж анхны зургаан хүмүүжигчээ хүлээн авчээ. Ер бусын гэдгийн учир нь, энэ цэцэрлэгт бяцхан охид хөвгүүд биш насанд хүрсэн жирийн хүмүүс суралцана. Цэцэрлэгийг санаачлан  байгуулагчийн тодорхойлсноор энэ ер бусын цэцэрлэг хүүхэд насандаа эргэн очихыг хүссэн хэн бүхэнд зориулагдсан гэнэ. Энд томчууд яг л хүүхэд мэт бодох  санах зүйлгүйгээр цагийг зугаатай өнгөрүүлж, хичээл хийж, тоглож, зураг зурж, баримлын шавраар элдэв дүрс хийж, бас унтана.  Мөн заримдаа багш нартайгаа хамт хотоор зугаалах ч боломжтой гэнэ. Бас эцэг эхийн хурал болж үүнд хэнийг ирүүлэхээ “хүүхэд” өөрөө сонгоно.


    Энэ цэцэрлэгийн төлбөр харьцангуй өндөр бөгөөд долоо хоногт 1300 австрали доллар төлөх юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй