Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны Залуучуудын шигшээ баг энэ долоо хоногт болох тэмцээнд оролцохоор Лаос улсад хөл тавьсан.
2016 онд болох 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын “J” хэсгийн тоглолт тус улсын нийслэл Вьентьян хотын төв цэнгэлдэхэд энэ сарын 27-31-нд болно.
Азийн 43 улсын баг урьдчилсан шатанд 10 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрийг тэргүүлсэн 10, дэд байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, нийт 15 улсын баг ирэх жил болох шигшээ тэмцээнд оролцох эрх авах юм“J” хэсэгт манай шигшээ баг баасан гаригт БНХАУ-ын багтай тоглох нь. Улмаар 29-д Лаос, 31-нд Сингапурын багтай тоглоно.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт