ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улирлын тэргүүн тоглогчийн шагналыг Д.Мөнхтүвшинд гардуулав

    МҮСБХ-МВП буюу улирлын тэргүүн тоглогчийн шагналыг энэ улиралд гайхалтайт тоглосон Д.Мөнхтүвшинд өчигдөр гардуулжээ.Тэрбээр Үндэсний супер лигийн 2014-2015 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчоор улиралд 22,4 оноо 4,3 самбар, 3,3 оновчтой дамжуулалтыг дунджилж, баг нь  11 хожсон амжилтаар Плэй-Оффт шалгарсан юм. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд төрөн гарсан 18 тэргүүн тоглогч байдаг.

    Анх дээд лигийн тэмцээний тэргүүн тоглогчоор Азийн чоно багийн довтлогч ОУХМ Т.Түвшинбаяр хүртэж байв. Түүнээс хойш 17 тоглогч энэ  хүндтэй шагнал гардсан аж. Нэг багаас хамгийн олон хүртсэн тохиолдол нь одоогийн Эс-би-Эль “Хасын Хүлэгүүд” багаас зургаан тоглогч хүртсэн бол “Харцага” багаас гурав, “Баганат Өргөө” багаас хоёр удаа хүртсэн байна.

    1995 “Т.Түвшинбаяр” (Азиюмйн чоно)
    1996 “О.Баярсүх” (Алтайн бүргэдүүд)
    1997 “Ж.Майбаяр” (Генералууд)
    1998 “О.Болор” (Бизнесийн чөтгөрүүд)
    1999 “Ц.Шаравжамц” (Тас 1+11)
    2000 “М.Отгонбаяр” (А.М-ийн азарганууд)
    2001 “Т.Түвшинбаяр” (Азарганууд)
    2002 “Д.Ганцогт” (Баганат өргөө)
    2003 “Б.Пүрэвдорж” (Хангайн харцага)
    2005 “Г.Ихбаяр” (Баганат өргөө)
    2006 “Ш.Сэдбазар” (Хасын хүлгүүд)
    2007 “Б.Одбаяр” (Шаркс)
    2008 “Д.Батэрдэнэ” (Хасын хүлгүүд)
    2009' О.Сайнбаяр (Хасын хүлгүүд)
    2010 'О.Ууганбаяр(Хасын хүлгүүд)
    2011 Ц.Мэргэн (Энэржи Рэсүрс харцага)
    2012 К.Уиллиамс (Хасын Хүлгүүд)
    2013 Б.Одбаяр (Энэржи Рэсүрс харцага)
    2014 Б.Билгүүн (Эс-Би-Эль Хасын хүлгүүд)
    2015 Д.Мөнхтүвшин (Их өргөө аравтууд)

                                                                                                                       Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй