
Владимир Путин хэлсэн үгэндээ "Хориг арга хэмжээний хүрээнд Манай улсад үүсээд байгаа нөхцөл байдал улам төвөгтэй болж ирж байна. Гэхдээ үүссэн нөхцөл байдал манай улсын эдийн засагт эсрэгээр сайнаар нөлөөлж байна гэж бид үзэж байгаа" гээд яг одоо бид бүхэн байгаа нөөц бололцоогоо эргэлтэнд оруулж оновчтой шийдвэрүүдийг гаргахад төвлөрч ажиллах хэрэгтэй. Манай тэргүүлэх чиглэлийн холбоотон орнууд болох Латин Америкийн орнууд, Хятад, Энэтхэг болон номхон далайн бүс нутгуудтай биснес, худалдаа, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх сайхан завшаан тохиож байна” гэж ноён Путин онцолжээ.

Цаашлаад ОХУ –д үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон компаниуудын гаднаас орж ирэх хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах эсвэл үгүй юу гэдэг тал дээр ямар төлөвлөгөө байхгүй гэдгээ мэдэгдээд харин эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд компаниуд алдагдалд орвол ОХУ-ын Засгийн газраас тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт