Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх олон ажил хийж байгаагийн нэг нь “Нээлттэй шүүх-Алслагдсан хороодод” аян билээ. Аяны зорилго нь шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэ бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүхийн ил тод нээлттэй байдал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, эвлэрүүлэн зуучлалын талаар алслагдсан хороодын иргэдэд сурталчилж иргэдийн санаа бодлыг сонсоход оршино. Энэ удаад “Нээлттэй шүүх-Алслагдсан хороодод” аян өөрийн харьяаллын алслагдсан хороодын нэг болох Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Туул тосгонд зочиллоо.
Нийслэлчүүдийн хэлж заншсанаар Шувуу фабрик нь Монголын ууган тосгодын нэг юм. 50 гаруй жилийн түүхтэй тус хороо нь 1371 өрх, 3937 орчим хүн ам, нийт 5672 га нутаг дэвсгэртэй. Иргэдийн дийлэнх нь газар тариалан, төрөл бүрийн жимс жимсгэнэ, эрчимжсэн гахай, шувуу, мал аж ахуй эрхэлдэг байна. Иргэдийн дунд газрын маргаан, хаягийн давхардал их байдаг аж.
Аяны үеэр иргэдэд Иргэн 2014 программын ач тус, “Нээлттэй шүүх” танхим, шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, Япон улсын туршлагын талаар мэдээлэл өглөө. Иргэдийн зүгээс шүүхийн шинэчлэл хийгээд шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, харьяалал, улсын тэмдэгтийн хураамжийн талаар түлхүү асууж байв. Энэ үеэр иргэдэд эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болоод байгууллагын танилцуулга, тарааж мэдээлэл өгөв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт