ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мэдрэлийн ядаргаа магни дутсанаас үүсдэг

    Хавар хүмүүсийн бие организм хямарч дагаад сэтгэл санаа ч тавгүйтэх нь бий. Мөн энэ үед хүмүүс мэдрэлийн ядаргаанд бусад цаг үеээс илүү  ордог. Тэгвэл мэдрэлийн ядаргаанд орох шалтгаан, түүнээс хэрхэн сэргийлэх талаар ийм мэдээлэл байна.

     

     

     

    Мэдрэлийн ядаргаанд орох шалтгаан

    Мэдрэлийн архаг ядаргаа бий болдог хэд хэдэн нөхцөлүүд байдаг.

    • Их дуу шуугиантай орчинд амьдрах, ажиллах,
    • биеэ барьсан давчуу хувцас өмсөх
    • хүчтэй эм тариа их хэмжээгээр хэрэглэх,
    • нойр хасах,
    • удаан хугацаагаар сууж, ууц нуруу, нүд гараа чилээх нь өвчнийг үүсгэх эх суурийг тавьж өгдөг.

    Шинж тэмдэг

    Архаг ядаргаанд орсон үед нойргүйдэх, толгой байнга өвдөж хөлрөх, нүдний хараа гэнэт муудах, хий юм үзэх, амархан ядарч сульдан толгой эргэх зэрэг шинж илэрдэг.

    Сэргийлэх арга

    Ядаргаа нь биед орших магнийн дутагдлаас үүсдэг нь нотлогджээ. Тиймээс магнигаар баялаг зөгийн бал, арвайн гурил, хөц будаа зэргийг өргөн хэрэглэх нь тустай. Бид “В” витамин дутагдсанаас архаг ядаргаанд нэрвэгддэг. Хэт чанасан маханд “В” витамин юу ч үлддэггүй. Иймд эрүүл малын махыг хааяа шүүрхий идэхэд гэмгүй. Жимсний шүүс, байцаа төмс нь тамир тэнхээ нөхдөг шидтэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй