ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын жүдочид амжилтаараа II эрэмбэлэгдэв

     Гүржийн Тбилиси хотод болсон жүдо бөхийн Гран При тэмцээнд дэлхийн 42 улсын 345 жүдоч оролцсон  тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаагийн Гран При тэмцээнд Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн 13 эрэгтэй, 8 эмэгтэй жүдоч өрсөлдсөнөөс эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн МУГТ Д. Амартүвшин хүрэл, 66 кг-ийн жингийн Д. Төмөрхүлэг алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс 57 кг-ийн жингийн Д. Сумьяа алтан медаль хүртсэн юм.

    Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн А. Цолмон шагналт V байр, 63 кг-ийн жингийн Ц. Мөнхзаяа мөнгө, +78 кг-ийн жингийн О. Жавзмаа VII байрт шалгарсан бол эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жингийн Л. Отгонбаатар хүрэл, 81 кг-ийн жингийн Н. Дагвасүрэн хүрэл медаль хүртэж, нийт  хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, шагналт V байр нэг, VII байрт  нэг тамирчин шалгарсан үзүүлэлтээрээ дэлхийн 42 улсаас II эрэмбэлэгдэж тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.

    Энэ удаагийн Гран При тэмцээнд Гүрж улсын баг тамирчид тэргүүлжээ. Тэгвэл Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид хүртсэн медаль, гаргасан амжилтаар I жагссан бол нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн эрэгтэйчүүдийн баг чансааны III эрэмбэлэгдсэн байна.

    Тив, дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 27-29-нд Туркийн Самсунд болох Гран При тэмцээнд оролцоно. 100,000 ам долларын шагналын сантай Самсуны Гран При тэмцээний сугалаа 26-нд орон нутгийн цагаар 14:00 цагт Сьерра зочид буудалд эхлэх нь.

                                                                                                                         Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй