ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын U-23 залуучуудын багт 23 тоглогч багтжээ

    МХБХ-ны U-23 насны Залуучуудын шигшээ баг 2016 онд Катар улсад аварга тодруулах Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Энэ сарын 23-30-нд Лаост зохион байгуулагдах уг тэмцээнд манай улсын шигшээ баг J хэсэгт Хятад, Лаос, Сингапур улсын шигшээ багтай тоглоно.

    Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Эрчим” клубийн ахлах дасгалжуулагч Д.Батнасан томилогдоод буй.

    Тус хотод  тоглох залуучуудын шигшээ багийн тоглолтуудыг SPS Prime суваг орон даяар шууд дамжуулан хүргэнэ.

    Монголын багийн бүрэлдэхүүнд 23 залуу тоглогч багтсанаас саяхан болж өндөрлөсөн “World Cup 2018” тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдсөн насанд хүрэгчдийн шигшээ багт багтсан зургаан  тоглогч болох М.Төгөлдөр, А. Цолмон, А. Улсболд, Г. Гандэлгэр, Б. Төгсбилэг, С. Гал-Эрдэнэ нар энэ бүрэлдэхүүнд буй. Багийн тоглогчдыг дараах албаны хүмүүс дагалдсан байна.

    *Б.Буман-Учрал. МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, Багийн менежер
    *Д.Батнасан-Ахлах дасгалжуулагч
    *З.Баттулга-Туслах дасгалжуулагч
    *Ш.Баянжаргал-Хаалгачын дасгалжуулагч
    *Б.Болор-Эрдэнэ-Багийн эмч
    *Ч.Солонго-Хэвлэл мэдээллийн ажилтан.

                                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй