ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шилийн богдод гарсан түймрийг унтраалаа

    Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн “Сумт” гэдэг газар /Баяндун сумтай залгаа нутаг/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.22-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Дашбалбар сумын 20 иргэн, Баяндун сумын 11 иргэн ажиллаж 3 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагт унтраажээ.

    Харин Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн  нутаг “Шилийн богд” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 3 дугаар сарын 22-ны өдрийн 13:47 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Хилийн цэргийн 0184, 0146 дугаар ангийн 33 албан хаагч, орон нутгийн 34 иргэн ажиллаж өнөө өглөөний 08:00 цагт унтраасан байна.

    Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Борын хоолой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 3 дугаар сарын.22-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 41 албан хаагч, орон нутгийн 51 иргэн ажиллаж 3 дугаар сарын 23-ны шөний 03:00 цагт унтрааж чаджээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй