ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гаалийнхан аваргуудаа шалгарууллаа

    Гаалийн ерөнхий газрын нийт ажилтан, ажиллагсдын дунд зохион байгуулагддаг спортын олон төрөлт “Гаалийн цом-2015” тэмцээн 2015 оны 3 дугаар сарын 20-23 өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

    Энэхүү спортын олон төрөлт тэмцээн нь 2001 оноос эхлэн жил бүр сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, билльяард, шатар гэсэн 5 төрлөөр 15 дахь дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

    “Гаалийн цом-2015” тэмцээнд нийт гаалийн газар хороодын 200 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж бахдам сайхан амжилт гаргасан юм.

    Энэ удаагийн олон төрөлт тэмцээний нийт дүнгээр 1-р байр, Алтан медаль, Шилжин явах цомын эзнээр Гаалийн Ерөнхий Газрын баг тэргүүн байранд, 2-р байр, Мөнгөн медалийн эзнээр Улаанбаатар хот дахь Гаалийн Газрын баг, 3-р байр Хүрэл медалийн эзнээр Буянт-Ухаа дахь Гаалийн газрын баг тус тус шалгарлаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй