Дэлхийн хүчирхэг, баян, азийн бар Сингапур улсыг хөгжлийн замд нь хөтөлж оруулсан "Сингапур улсын эцэг" хэмээгддэг ерөнхий сайд асан Lee Kuan Yew 91 насандаа таалал төгслөө. Тэрээр өнгөрөгч хоёрдугаар сарын 5-наас уушигны үрэвслийн улмаас эмнэлгийн хяналтад байсан юм.
Тэрээр 1959 оноос 1990 оны хооронд Сингапур улсын ерөнхий сайд, дараа нь парламентийн гишүүнээр ажиллаж Сингапур улсын бахархал, амьд домог байсан. Түүний том хүү Lee Hsien Loong Сингапурын гурав дахь буюу одоогийн Ерөнхий сайдыг 2004 оноос хойш хийж байгаа билээ.
Түүний хүү Lee Hsien Loong " Бид түүн шиг хүнийг ахиж харахгүй л болов уу" хэмээн телевизээр 5,4 сая хүний өмнөөс гашуудлын үг хэлжээ. Түүнийг таалал төгссөнл эмгэнэн дэлхийн олон орны удирдагчид эмгэнэл илэрхийлсээр байна.
Английн колони улс байсан Сингапур 1965 онд Lee Kuan Yew-ийн удирдлаган дор тусгаар тогтнож байжээ. Энэ онд тус улс тусгаар тогтносныхоо 50 жилийн ойгоо тэмдэглэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт