
Дуучин Кайли Миноу 2005 онд хөхний хорт хавдар туссан юм. Уйгагүй хичээл зүтгэлийнхээ үрээр энэ өвчнийг даван гарсан тэрээр энэ цаг үеэс эхлэн хорт хавдрын эсрэг тэмцэхэд өөрийн хувь нэмрээ оруулах болсон юм. Үүнийх нь төлөө түүнийг анагаах ухааны хүндэт доктор цолоор шагнасан билээ.

Алдарт дугуйчин Лэнс Армстронг төмсөгний хорт хавдар туссанаа 1996 онд мэджээ. Тэрээр маш эрсдэлтэй эмчилгээг даван туулж эдгэснийхээ дараа хорт хавдартай хүмүүст туслах зорилгоор “Лэнс Армстронг сан”-г байгуулсан билээ.

Дуучин Анастейша 2003 онд хөхний хорт хавдар тусч 10 жилийн турш эмчилгээ хийлгэн 2013 онд эдгэсэн билээ. Дараа нь тэрээр хорт хавдрын эсрэг эмэгтэйчүүдэд туслах “Anastacia Fund” санг байгуулсан юм.

Жүжигчин Кристина Эпплгейт 2008 онд хөхний хорт хавдар тусчээ. Өвчнөө эдгээснийхээ дараа буяны үйлсэд идэвхтэй оролцох болж улмаар “Right Action for Women” байгууллагыг байгуулсан байна.

Жүжигчин Анжелина Жоли хөхний хорт хавдар тусч дараачаар нь амь насанд нь аюултай байж болох эрсдлийн улмаас 2013 онд хөхөө авахуулсан билээ. Тэрээр буяны үйлсэд байнга идэвхтэй оролцдог.

Шарон Озборн 2002 онд хорт хавдартай хэмээх оношоо мэдээд бүтэн жилийн турш эмчилгээ хийлгэн эдгэрсэн юм. Үүний дараа тэдний гэр бүл бүдүүн гэдэсний хорт хавдар, түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг оношлогоог дэмжих хөтөлбөрийг эхлүүлсэн юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэл 2003 онд түрүү булчирхайн хорт хавдаар өвдөж эмчилж чадсан билээ. Үүнээс хойш тэрээр энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхтэй дэмжих болсон юм.

Жүжигчин Синтия Никсон хөхний хорт хавдар өвчнөө ялсны дараа ашгийн бус байгууллага байгуулсан билээ.

Телевизийн эзэн Владимир Познер 1993 онд хорт хавдартай гэдгээ мэдэж мэс засал хийлгүүлэн хавдраа авахуулж байжээ. Тэрээр "Хавдрын эсрэг хамтдаа" олон улсын хөтөлбөрийн элчин сайд юм.

АНУ-ын дизайнер Бетси Жонсон 2002 онд хөхний хорт хавдар туссан билээ. Эмчилгээ хийлгэсэн тэрээр хөхний хорт хавдрын эсрэг өнөөг хүртэл тууштай тэмцэж байна.
Б.Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт