Дэлхий дээрх хамгийн хариуцлагатай, "аав"-ын үүргээ маш сайн гүйцэтгэдэг 5 амьтныг танилцуулъя.

Дээрх сармагчин хүүхдээ төрөнгүүт л асарч эхэлдэг сайн "аав"-уудын нэг. Моншнууд шөнөдөө аавын асаргаанд байх бөгөөд энэ үед эх сармагчин унтаж амарна. Мөн эцэг сармагчнууд зулзагаа долоож цэвэрлэх бөгөөд ийш тийш аялахдаа мөрөн дээрээ суулган авч явдаг нь өхөөрдмөөр.

Oreophryne гэх энэ мэлхийний эм нь салслаг бүрхүүл бүхий өндөг гаргадаг. Эдгээр өндгөө эцэг мэлхий л шавьж болон ямар нэгэн амьтан идэхээс хамгаалах бөгөөд хагартал нь элгэндээ тэвэрч байнгын анхаарал тавьдаг байна. Өндөгийн зөөж тээвэрлэх үүргээ ч "аав" мэлхий маш сайн гүйцэтгэдэг аж.

Байгалийн шилдэг цэвэрлэгч гэгддэг алтан цөөвөр чоно Энэтхэгт байдаг. Эр эм чоно өдөрт 3-аас олон удаа ханиндаа явж ан хийдэг аж. Харин эм чоно хээлтсэн үед эр нь газар ухаж аюулгүй, тавтай байх нөхцөлийг нь бүрдүүлдэг байна. Зулзага төрсөн үед тэрээр ганцаар андаа явах бөгөөд идсэн зүйлээ буцаж гулгин гаргаж зулзагануудаа хооллодог ажээ.

Халамжтай "аав" гэх шалгаруулалтад хоёрдугаарт жагсах амьтан бол хаан оцон шувуу. Хэрэв аав оцон шувуу халамжгүй, хайхрамжгүй байсан бол Антарктидын тэр хүйтэн мөсөн дунд өндөг нь шувуу болж амьдрах хувь дутах байсан нь лавтай. Эцэг оцон шувуу эмзэг өндөгөө ташаанаасаа дээгүүр өргөж 2 сар аюулгүй, дулаан авч явсны ачаар өндөгүүд амьдралд тавтай морилдог. Идэхээ хүртэл хойш тавьж, 2 сар ингэж тэсвэр тэвчээр зуусан "аав" шувуу эх оцон шувууг хүүхдүүдээ тэжээж эхлэх хүртэл анхны хоолыг нь хүртэл бэлтгэж өгдөг байна.

Хамгаас халамжтай, нэгдүгээр байранд яалт ч үгүй зогсох "аав" бол далайн морь. Түүнтэй барьцах өрсөлдөгч хаана ч үгүй. Яагаад гэвэл эмэгчин далайн морь үр тогтсон өндөгөө эр далайн морины дотор "нуудаг". Өөрөөр хэлбэл тэр дэлхий дээрх цорын ганц жирэмсэн байж үзсэн, төрж үзсэн эр хүйстэн гэсэн үг. Мөн нэгийг ч бус 100-200 үр төлөө хорвоод мэндлүүлдэг гээд бод доо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт