Пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн АНЭУ-ын Дубай хотод энэ сарын 15-18-нд болж өндөрлөлөө. АНУ, Франц, Энэтхэг, Польш, Унгар, Малайз зэрэг 24 орны 133 тамирчин өрсөлдсөн VI дахь удаагийн тус тэмцээнд ОУХМ Э.Содномпэлжээ, дасгалжуулагч Ш.Энхсайханы хамт оролцож, мөнгөн медаль хүртжээ.
Түүний оролцсон 80 кг-ийн жинд 12 орны тамирчин өрсөлдсөнөөс Египет улсын Х.Абделхади алт, Азербайжаны Г.Исмайлов хүрэл медаль хүртэв. Сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНЭУ-ын Дубай хотод болсон ДАШТ-д VII байрт шалгарч, “Рио 2016” паралимпийн наадамд оролцох эрх өвөртөлсөн билээ.
ДАШТ-ий эхний 10 байрт шалгарсан тамирчдад олимпийн эрх олгодог юм. 2016 оны Паралимпийн эрхээ авсан тэрбээр “Инчён 2014” Азийн пара наадмын пауэрлифтингийн 88 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн амжилттай.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт