Margot Woelk бол Гитлерийн хоолыг түүнээс өмнө амталж хортой эсэхийг нь шалгадаг байсан хүмүүсийн нэг. Түүний амьдралын нэлээд хэдэн жил Дэлхийн II дайны үед Гитлертэй холбоотой өнгөрсөн бөгөөд хоол амсах бүртээ энэ миний сүүлийн хоол байж ч магадгүй гэсэн айдастайгаар дээрх хугацааг өнгөрөөсөн байна.
Нацист дэглэмийн тэргүүн Гитлер цагаан хоолтон буюу мах иддэггүй байжээ.Тиймээс түүний хоолонд төрөл бүрийн жимс, цэцэгт байцаа, asparagus буюу хэрээн нүд, чинжүү ихэвчлэн байдаг байсан талаар өдгөө 96 настай эмэгтэй Ройтерс агентлагт ярьсан байна. Тэрээр ганцаараа энэ албанд ажиллаагүй. Түүнтэй хамт 20 орчим насны 14 охин энэ хэцүү ажлыг хийдэг байжээ. Тэд бие биенээ тэвэрч уйлаад бид маргааш гэхэд амьд байх болов уу хэмээн айдас дүүрэн ярьцгаадаг байснаа ч тэрээр мөн дурсчээ.


Гитлер, Ева Браун хоёр
Гитлер Англичууд түүний хоолыг хордуулж түүнийг хороож магадгүй гэж ихэд айдаг байсан тул залуухан охидыг хоолоо урьдчилж амтлуулахаар ажиллуулдаг байсан гэдэг. Бүсгүй болон түүний гэр бүл хэдийгээр нацизмыг дэмждэггүй байсан ч тэрээр SS-н хагас цэрэгжүүлсэн арга хэмжээнүүдэд оролцохоос аргагүй байжээ. Энэ үед нацимын үнэнч “цэрэг” болох хотын дарга түүнийг Гитлерийн хоолыг амтлах ажилд оруулсан байна. Надад болон гэр бүлд минь мөнгө хэрэгтэй байсан тул хийхээс арга байгаагүй гэж Margot Woelk дурслаа. Гэхдээ тэрээр ажлаа хийж байх үедээ Гитлерийг хэзээ ч олж хараагүй бөгөөд зөвхөн түүний нохой нь л хааяа харагддаг байжээ.

Гитлерийг хорлохыг завдсан бүтэлгүй алхам бүрийн дараа бид яг л хоригдол адил хөдөлгөөн бүрээ хянуулж, утсаар ярих, хадам аав ээж дээрээ очихдоо заавал SS-н офицертэй хамт явдаг байсан гэж тэрээр ярив.

Берлинийг холбоотнууд бөмбөгдөж байшин нь амьдрах аргагүй болоход тэрээр нууцлаг ажлаа өгч хадам аав ээжийн хамт зүүн Герман руу нүүжээ. 1945 оны дүгээр сард Гитлер амиа хорлосны дараа би Берлинд очиж агаарын дайралтаас хамгаалах нуувчинд амьдарч байлаа. Энэ үедээ орос цэргүүдэд баригдаж 14 хоног хүчирхийлүүлсэн. Ер нь миний амьдрал яг л кино мэт өрнөсөн. Үхсэн гэж хэл ирсэн нөхөр минь 2 жилийн дараа гэнэт ирэхэд би хараад танихааргүй болсон байж билээ гэж тэрээр ярилаа.

Margot Woelk
Woelk одоо ч тэр үеийнхээсээ айдсаас бүрэн салаагүй бөгөөд хар дарж зүүдэлсээр байгаа гэнэ. Тэрээр дайнаас хойш 10 гаруй жил гашуун дурсамжийнхаа талаар хэнд ч ам нээгээгүй байна.Түүнтэй хамт хоол амталдаг байсан 14 бүсгүй бүгд дайны үед амиа алдсан ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт