Өнөөдөр Олон улсын Дауны Хам Шинжийн өдөр. Энэхүү өдөрт зориулсан Дауны хам шинжтэй хүүхдүүдэд зориулсан спортын арга хэмжээ, эцэг эхийн төлөөлөлд зориулсан сургалт, мэдээлэл хийх арга хэмжээ өнөөдөр 25 дугаар тусгай сургууль дээр болно. Энэ үеэр Дауны хам шинжтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, нүд, чих хамар хоолойн, нөхөн үржихүйн талаас хэрхэн анхаарах, эрүүл зохистой хоололт, идэвхтэй хөдөлгөөн, бусад орны туршлага зэрэг мэдээллүүдийг эцэг эхчүүдэд өгөх ажээ. Арга хэмжээ 12:00 цагаас эхлэх бөгөөд УИХ-ын гишүүн С.Оюун нээлтэд оролцох юм байна.
Монголд хэчнээн ийм өвчтэй хүн бий талаар тодорхой мэдээлэл байдаггүй ажээ. Ямартай ч 800-1000 төрөлтөд 1 дауны синдромтой хүүхэд мэндэлдэг гэсэн олон улсын судалгаа бий.
Дауны синдром нь генетиийн өөрчлөлтөөс үүддэг бөгөөд ураг эхийн хэвлийд бүрэлдэх явцад хүний 46 хос хромосомын 21 дэх хос хромосом нь хуваагдлын үед бүрэн салаагүйн улмаас 46 хос хромосом дээр илүү нэг хромсом үүсч гажиг бий болдог.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт