ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Оюунтуул уйлсан ч урваж чадахгүй ээ

    Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэгтээ л шуугиан тарьсан "Шинэ үе" продакшны жүжигчин бүсгүйчүүдийн хэрэг намжаад удаагүй байгаа. Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул руу буцалсан халуун ус цацаж, биед нь хүнд гэмтэл учруулсан тул БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаад ирсэн.

    Тэгвэл түүний бие эдгэрч, уран бүтээлийнхээ ажилд орсон гэнэ. Тэрбээр “Хуримын сюрприз” кинонд жүжигчин Сөрөлт, Ууганбаяр, Золзаяа, Золбоот нартай хамтран тоглож буй. Хэрүүл, үл ойлголцлоос болж бие сэтгэлээрээ хохирч үлдсэн тэрбээр тайзан дээр дахиж хэзээ ч гарахгүй, кинонд ч тоглохгүй хэмээн олонд  нүдэндээ нулимстай мэдэгдэж байсан цаг саяхан.

    Шүүх, цагдаа, эмнэлгээр эргэлдэж өнгөрсөн жилийг нэлээн барцадтайхан үдсэн түүнийг сэтгэлийн хаттай бүсгүй хэмээн үнэлдэг хүн цөөнгүй байдаг юм билээ. Түүнд гэр бүл, урлагийн хамт олон, найз нөхөд нь сэтгэлийн урам дэм хайрласнаар тэрбээр ийн мэргэжлийнхээ ажилд ханцуй шамласан нь энэ. 30 насны босго хэдийнэ алхсан ч ганц бие гунхаж яваа түүнийг сайн ханьтай учирч, хөөрхөн үрстэй болоосой хэмээн хүсэх үзэгч олон гэнэ лээ шүү.   

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй