МХБХ-ны U-23 насны Залуучуудын шигшээ баг 2016 онд Катар улсад аваргаа тодруулах Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор энэ сарын 22-нд хилийн дээс алхана.
Энэ сарын 23-30-нд Лаос улсад зохион байгуулагдах тус тэмцээнд манай улсын шигшээ баг J хэсэгт Хятад, Лаос, Сингапур улсын шигшээ багтай тоглохоор болжээ.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдоод буй “Эрчим” клубийн ахлах дасгалжуулагч Д.Батнасан 2007 оноос “Эрчим” клубийн дасгалжуулагчаар ажиллаж олон тэмцээний аварга болгосон. Лаост тоглох залуучуудын шигшээ багийн тоглолтуудыг SPS телевиз орон даяар шууд ламжуулан хүргэх юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт