Монголын яруу найргийн нэрт төлөөлөгч, МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, Ү.Хүрэлбаатар Монголын анхны хайкугийн гурамсан номын нээлт хийх гэнэ.
“Чөдөр гурвалжин”, “Тархины фитнесс”, “Гандирсан” хайку шүлгийн гурамсан номын хурим гуравдугаар сарын 24-нд Соёлын Төв Өргөөний зүүн жигүүрт байрлах Монголын уран зургийн галерейн их танхимд болно.
Дэлхийн хайкугийн холбооны захирал, Токиогийн Мэижи Их сургуулийн профессор Банья Нацуиши, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү зэрэг хүндэт зочид уригджээ.
Уг арга хэмжээний үеэр гурамсан номын нээлт, “Монголын хайкугийн холбоо”-ны нээлтийн ёслол, Хайку шүлгийн калиграфийн үзэсгэлэн, “Хайкуг хайхуй” эрдэм судлалын симпозиум болох аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт