ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ШӨХТГ, МҮЭ-тэй хамтран ажиллахаар боллоо

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Энэ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Өнөөдөр ШӨХТГ, МҮЭХ хоёр байгууллага ихээхэн ач холбогдолтой хамтын ажиллагааг эхлүүлэх болоод байна. Бид хуульд заасан чиг үүргийн дагуу иргэд, хөдөлмөрчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, бараа бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтөөс хамгаалах, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг таслан зогсооход хамтран судалгаа, хяналт шалгалтын ажлуудыг хийхээр болж байна. Мөн байгууллага аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавихаас гадна  цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир усны хангамж, нийтийн тээвэр зэрэг монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа, ажил, үйлчилгээний үнэ тарифын үндэслэлийг тогтоох тал дээр үнэн бодит дүгнэлтийг гаргаж иргэд, олон нийтэд мэдээлж байх юм” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

    Түүнчлэн ШӨХТГ, МҮЭХ хамтран ажилласанаар төрийн өмч хувьчлагдахад тэнд ажиллаж байгаа ажилчдад хэрхэн нөлөөлөх, өмчийн харилцаа өөрчлөгдөхөд хөдөлмөрчдийн ажлын байрыг хадгалах, ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр судалгаа, хяналт шалгалтын ажлыг хамтран хийх аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй