Дуу, бүжиг, жүжиг, өөр ямар ч хамаагүй авьяастай л бол оролцож болох алдарт "Авьяаслаг ......-чууд" нэвтрүүлгийн анх удаагийн улс, үндэстэн дамнасан, хамгийн том хувилбар болох "Авьяаслаг Азиуд" тэмцээнийг AXN Asia телевиз энэ сарын 12-ноос эхлэн цацаж эхлээд байгаа билээ. 100,000$ шагналтай уг тэмцээний шүүгчдээр:
DAVID FOSTER - Хөгжмийн продюсер. Michael Bublé, Josh Groban, Celine Dion нарыг нэрд гарахад амжилттай ажилласан.
VAN NESS WU - Дуучин,жүжигчин. Тайванийн алдарт хамтлаг F4 хамтлагийн гишүүн, "Солирын од" киногоороо нэрд гарч байсан.
ANGGUN - Индонезын рок од дуучин. 1997 онд түүний гаргасан 'Snow on the Sahara' цомог нь дэлхийн 33 оронд амжилттай борлогдож, Индонез, Итали, Финланд, Франц, Япон, Испани, Америкийн дууны чартуудад тэргүүлж байсан.
MELANIE C - Поп од дуучин. Английн охидын алдарт "Spice Girls" хамтлагийн 5 гишүүний "спортлог" гишүүн нар ажиллаж байна.
Уг тэмцээнд монголоос "Хөсөгтөн" хамтлаг оролцож монголын ардын язгуур урлагийн гайхамшигийг гайхуулж байгаа юм байна. Тэд эхний шатыг итгэл төгс амжилттай давсан. Бичлэг үзнэ үү!
"Хөсөгтөн" хамтлагийнхандаа амжилт хүсье.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт