ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Т.Гүррагчаа Гималайн ноён оргилд авирахаар ирэх сард эх орноосоо мордоно

    Цагдаагийн  бэлтгэл дэд хурандаа, уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Т.Гүррагчаа дэлхийн дээвэр цаст Гималайн ноён оргил Жомолунгмад авирахаар дөрөвдүгээр сарын 05-нд эх орноосоо мордоно.

    Тэрбээр өдгөө 73 настай ч цаст Гималайн ноён оргилыг тойрсон 8000 метрээс дээш өндөртэй Мерапека, Лобуче оргилд, Казахстан, Киргизыстаны хил дээр оршдог 7010 метрийн өндөртэй “Хан тэнгэр” оргил болон эх орныхоо Мөнх цаст сарьдагуудад амжилттай авиралт хийсэн билээ.

    Түүнээс өмнө нь Гималайн ноён оргил Жомолунгмад Япон улсын 69 настай тамирчин авирч хамгийн настай тамирчнаар тодорч Гиннесийн номонд бичигдэж байсан бол энэ удаад Т.Гүррагчаа гуай авирахаар гараагаа эхлэх нь.

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын удирдлага, Ахмадын зөвлөлөөс бэлтгэл дэд хурандаа Т.Гүррагчааг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн аян замд нь амжилт хүссэн байна. 42 жил уулын спорттой салшгүй нөхөрлөсөн тэрбээр мэргэжил нэгт нөхдийнхөө итгэлийг дааж, ажиллаж байсан байгууллагынхаа тугийг Гималайн ноён оргилд мандуулах гэнэ.

                                                                                                                     Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй