
Цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон мянган хүмүүст итгэл найдвар, сэтгэлийн тэнхээ, хүч хайрлан зогсон ярих залууг Nick Vujicic гэдэг. Тэр энгийн хүнээс огт өөр. Nick Vujicic одоо 32 настай, төрөлхийн гар хөлгүй төржээ. Бусад хүмүүсийн хийдэг энгийн зүйлийг (жиш: шүдээ угаах) хийхэд их бэрхшээлтэй байдаг ч сэтгэлийн хүч, зориг тэвчээрээр даван туулсаар байгаа юм.


Анагаах ухаанд амелиа синдром гэж нэрлэгддэг энэ маш ховор өвчнийг тайлбарлаж чадаагүй байгаа. Nick Vujicic зүүн ташаан доор байх жижиг хөлөөрөө тэнцвэрээ олж, юм барих, бичих, бөмбөг хүртэл өшиглөж чаддаг. Тэр бүү хэл усан санд чөлөөтэй сэлж , шүхрээр хүртэл буусан гээд бод доо.


Nick Vujicic Австралийн, Мелбоурн хотодж төржээ. Түүнд анхандаа маш хэцүү байдаг байжээ. Сургууль дээрээ хүүхдүүдийн элэг доог болж, шоолуулж, гоочлуулдаг байж. Сэтгэлээр унаснаас болж 10 настай байхдаа амиа хорлохыг завдсан. Цаг хугацаа өнгөрч, 17 настай байхад нь сургуулийн цэвэрлэгч түүнд хүмүүст илтгэл тавих санааг олж өгчээ. Австралийн авьяаслаг илтгэгч Nick Vujicic одоогийн байдлаар 50 гаруй орноор аялж, бизнес группийнхэн, сургуулийн хүүхдүүд гэх мэт олон олон хүмүүст итгэл найдварын гал асааж, зориг тэвчээрийг бэлэглэсээр байгаа билээ.

"Хязгааргүй хайр" номын зохиолч Nick Vujicic одоо эхнэр, 2 настай хүүтэйгээ хамт АНУ-ын Калифорниа мужид амьдардаг. Тэд 2015 ахиад хүүхэдтэй болно. Тэрээр "Үе мөчгүй амьдрал" ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага ажиллуулж, хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа.


Түүний амьдралын тухай бичлэг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт