Тайванийн Тайпэй хотод Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup of Asia” тэмцээнд оролцож буй Монголын шайбтай хоккейн шигшээ баг өчигдөр гурав дахь тоглолтоо хийв.
Монгол-Тайванийн тоглолт өчигдөр болж, 8:2 онооны харьцаагаар Тайвань улсын баг хожлоо. Тэмцээнийг Тайвань, АНЭУ-ын баг гурван хожилтой тэргүүлж байгаа бол Монгол, Тайландын баг нэг хожилтой аман хүзүүдэж явна.
Харин Макао улсын шигшээ баг дөрвөн хожигдол авч тэмцээнээ дуусгажээ. Өнөөдөр АНЭУ-Тайваны баг аваргын төлөө, Монгол-Тайландын баг хүрэл медалийн төлөө өрсөлдөж байна.
Хэрвээ Монгол-Тайландын багийн аль нэг нь хожвол тус тэмцээнээс хүрэл медаль хүртэх юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт