ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ой тогтоолтын тамирчид 10 төрлөөр өрсөлдөнө

    Монголын Оюун ухааны академийн ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах оюуны спортын V дахь удаагийн тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт  Монгол-Японы төв дээр маргааш болно. УАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд 120 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө.

    Эхний 50 тамирчин эцсийн шалгаруулалтад оролцох эрх авах юм. Харин ой тогтоолтын УАШТ-ий төгсгөлийн шат ирэх дөрөвдүгээр сарын 4-д болж, 2015 оны аваргууд тодорно.Тэмцээний 10 төрөлд нэр-царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой тогтоолт шалгах дасгал багтжээ.Ой тогтоолтын УАШТ-ий ерөнхий шүүгчээр ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллана.Тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэнэ.

    Монголын Оюун Ухааны академи өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд оюуны спортын 40 гаруй тэмцээн уралдаан дотооддоо зохион байгуулж 1500 гаруй тамирчин хамруулжээ. Олон улсын чанартай 30 гаруй тэмцээнд оролцсоноос 349 медаль авсны дотор дунд насны ангилалд дэлхийн 17 рекордын 14-ийг нь Монголын тамирчид эзэмшиж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Хайнань мужид зохиогдсон ДАШТ-ээс Монголын тамирчид 29 медаль хүртэж, багаараа II байрт шалгарсан амжилттай.

                                                                                                                           Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй