ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өдөрт идэх давсны 60% нь бэлэн бүтээгдэхүүнд ”шингээстэй” байдаг

    Давс бага хэрэглэх хэрэгтэйг хүн бүр  мэддэг. Гэвч  энэ талаар толорхой ойлголт хүн бүрт байдаггүй учир давсны хэрэглээтэй холбоотой зарим мэдээллийг хүргье.

     Урьд нь амтлаагүй амтаа мэдрээрэй

    Эхний удаад давс бага хийсэн хоол амтгүй санагдаж болох юм. Гэвч хэдэн долоо хоногийн дараа та энэ байдалд дасаж, эргээд л хоол хүнс чинь хэвийн сайхан амттай болж эхэлнэ. Харин ч их давсны улмаас зарим нарийн амт дарагддаг бөгөөд бага давс хэрэглэснээр урьд нь огт мэдэгддэггүй байсан төгс сайхан амтыг мэдэрч болох юм.

    Давсны хэрэглээ өндөр бол барагтай л  шорвог зүйлийг мэдрэхгүй болно

    Зарим хүнс хэдий их хэмжээний давс агуулдаг ч шорвог амтгүй байх нь бий. Тухайлбал жигнэмэг их хэмжээний чихэртэй байдгаас давсны шорвог амт дарагддаг байна. Нөгөөтэйгүүр угаасаа таны давсны хэрэглээ өндөр бол барагтай л  шорвог зүйлийг мэдрэхгүй болчих нь бий.

    Лемон буюу нимбэгний хүчил нь давс орлох “шидтэй”

    Өдөрт хэрэглэх ёстой давсны 60% нь дэлгүүрээс худалдан авдаг бэлэн бүтээгдэхүүнүүдэд агуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн хийх хоол, цайндаа маш бага хэмжээний давс хийх хэрэгтэй гэсэн үг. Бага давстай ч хэрхэн амттай хоол хийх талаар бяцхан зөвлөмж өгье. Хоол хийхдээ аль болох олон төрлийн хүнсний ногоо ашиглаж, сармис, цагаан гаа, перец, гоньд, сонгины төрөл бүрийн хэлбэрийг хэрэглээд үзээрэй. Түүнчлэн лемон буюу нимбэгний хүчил нь давс орлох “шидтэй” байдаг.

    Хайрцаг дээрх давсны найрлага замын гэрлийн өнгөтэй

    Дэлгүүрээс бэлэн бүтээгдэхүүн сонгохдоо уут буюу хайрцаг дээрх найрлагыг заавал хараарай. 100 гр бүтээгдэхүүнд 0.5 гр түүнээс их давс агуулагдвал өндөр, 0.5-аас бага буюу ойролцоогоор 0.1 грамм давс агуулсан бол бага давстай гэж үздэг. Зарим бүтээгдэхүүний нүүрэн дээр тодорхой өнгөөр давсны хэмжээг заасан байх нь бий. Яг л замын гэрэл шиг, улаан-их, шар-дунд, ногоон –бага давстай гэдгийг илэрхийлнэ.

    Ийм бүтээгдэхүүнүүд давс ихтэй

    Талх, соус, бэлэн хоол, кетчуп, цуу, шарсан төмс /чипс/ даршилсан ногоо, самар, сүүлийн үед суурин газрын хүмүүс ихээр хэрэглэх болсон пицца, хачиртай талх, хиам, майонез, гахайн мах, бяслаг /чийз/, давсалсан загас, утсан мах зэрэгт давс ихээр агуулагддагийг санаж, эдгээр бүтээгдэхүүнийг аль болох бага хэрэглэхийг хичээгээрэй. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй