Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат орон нутагт ажиллах томилолтынхоо хүрээнд Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан юм. Харин тэрээр өчигдөр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч Д.Батсайхан, “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чимэдсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Д.Эрдэнэбат сайд Д.Баасандоржийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, П.Тогтохбаярыг “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Дашрамд дурдахад УИХ-аас шинэчлэн баталсан Чөлөөт бүсийн тухай хуулиар Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудалд чөлөөт бүсүүд хамрагдах болсон юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт