ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    30 насанд эмэгтэй хүний мэдрэлийн систем стресст “идүүлдэг”

    Эмэгтэй хүний 21-27 насыг хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой үе гэдэг. Гэвч сүүлийн үед дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн хүүхэд тээж ээж болох нас улам бүр  оройтсоор  буй. Хэдийгээр нийгмийн байр сууриа олж, үзэл бодол нь төлөвшсөн хойноо ээж болох нь тухайн хүний хувьд давуу тал болж болох ч бие физиологийн хувьд сөрөг талууд ч мөн  бий. 

    Тухайлбал гучин наснаас хойш эмэгтэй хүний бие организмд хөгшрөх процесс эхэлдэг гэж болно. Энэ нь бүх эрхтэнг хамрах тул хүүхэд тээх, гаргахад хүндрэл үүсгэж болзошгүй учир  30 нас гарсан эхчүүд гол төлөв  кесерево хагалгаагаар хүүхдээ төрүүлэх нь түгээмэл.
    Мөн 30 орчим наснаас  эмэгтэй хүний мэдрэлийн систем залуу үеийнхээс илүү стресст “идүүлдэг”  учир дархлааны систем сулрах тохиолдол бий аж. Эдгээр хүчин зүйлс төрөх хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж анагаах ухаанд үздэг байна.

    Гэхдээ бүсгүй та оройтож жирэмсэлсэн бол тэгтэл санаа зовох хэрэггүй. Эмч нар орой төрөлтөөс тэгтэл айх хэрэггүй, эмчийн заавар,зөвлөгөөг мөрдлөг болгоход бүх зүйл хэвийн өнгөрнө гэж зөвлөдөг юм.
    Үүний тулд  та дараахь зөвлөгөөг дагаарай.

    • Жирэмсэн болохоос өмнө өөрийн эрүүл мэндийн талаар эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Үүний дараа хүүхэдтэй болох эсэхэд эцсийн дүгнэлт, шийдвэр гаргаж болно.
    • Үр хөврөл 20-26 долоо хоногтой байх үед мэргэжлийн эмчид хандаарай. Эмч анализын тусламжтай төрөх хүүхдийн эрүүл мэндэд асуудал үүсгэж болзошгүй хүчин зүйлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлнэ.
    • Ямар ч төрлийн стресс, сөрөг нөлөөллөөс зайлсхий
    • Зөв хооллолт, салхинд гарах, биеийн дасгал хийх, хорт зуршлаас татгалзах зэрэг эрүүл амьдралын хэв маягийг баримтлаарай.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй