Загварын орон гэгддэг Франц улсын парламент загвар өмсөгчдийн барих биеийн жингийн индекс гаргаж тэрхүү индескийг зөрчсөн модель ажиллуулсан агентлагуудыг торгох, бүр ял оноохоор хэлэлцэж байна. Франц улсын эмэгтэйчүүд биеийн жингээрээ Баруун Европтоо хамгийн багад тооцогддог бөгөөд 30 000-40 000 хүн хооллох дуршилгүй буюу анорексиа өвчтэй гэсэн судалгаа гарчээ.
Тиймээс загварын агентлагуудыг хэт туранхай загвар өмсөгч ажиллуулах, хэт туранхай загвар өмсөгчдийг сурталчилсан өнгө аястай сурталчилгаа хийвэл 75 мянган еврогоор торгох, үүнээс болж ноцтой үр дүн гарвал зургаан сар шоронд суух хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.
Биеийн жингийн индекст заасанчлан загвар өмсөгч 175 см өндөртэй бол дор хаяж 55 кг жинтэй байх ёстой гэж Францын парламент үзсэн байна.
Испани, Италид ч бас үүнтэй адил хэт туранхай загвар өмсөгчдийн эсрэг компанит арга хэмжээнүүд авч эхэлсэн байна. Испанид загвар өмсөгчдийн биеийг зориуд туранхай харагдуулах гэж фотошоп хэрэглэхийг ч мөн хоригложээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт