Энэ жил Улаанбаатар хотын 92 гудамж цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажлыг хийнэ. Энэхүү ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил 3 дугаар сарын 10-наас эхлүүлсэн бөгөөд 4 дүгээр сарын 1-нээс цэнэг усалгааг хийж, нийт зүлэгт талбайг самнаж цэвэрлэн, 10-наас мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих ажил хийх юм байна. Хотын гудамж талбайд энэ жил нийт 500-гаад мянган мод сөөг тарихаар төлөвлөж байна. Харин 4 дүгээр сарын 20-ноос гудамж талбайн модыг шохойдож, 5 дугаар сарын 1-нээс ногоон байгууламжийн хөрсийг ариутгах ажлыг хийсний дараа 6 дугаар сарын 1-нээс зүлэг тарьж, 5-наас цэцэг тарих юм. Ойролцоогоор 300-гаад мянган м2 зүлэг, 400-гаад мянган ширхэг цэцэг тарихаар төлөвлөж байна. 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15 хүртэл 2 сарын турш зэрлэг ургамлыг устгах ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт