ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Чулуун овооноос Ботаникийн цэцэрлэг хүртэлх 110 га талбайд орон сууцны хороолол босно

    Э.Бат-Үүл баатраар ахлуулсан нийслэлийн шинэ удирдлагын эхлүүлсэн хамгийн том ажил бол гэр хорооллыг дахин төлөвлөсөн явдал байлаа. Улаанбаатарчуудын тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн талархалыг хүлээгээд байгаа энэ ажил эхнээсээ хэрэгжиж эхэлснээр үнс утаа уугиж, шороо тоос босон, үнэр танар ханхалсан гудамжууд нүдэн дээр өнгө зүсээ хувирган цэвэр цэмцгэр, тав тухтай, тохилог орон сууц болон их бүтээн байгуулалт өрнөж байгаа нь гайхалтай. Хэдхэн жилийн өмнө үлгэр мэт сонсогддог байсан энэ мөрөөдөл өдгөө газар дээр амилан бууж байна.

                                                    29 аж ахуйн нэгж барилга барина 

    Өнөөдрийн байдлаар нийслэлийн  21 байршилд 29 аж ахуйн нэгж  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж эхний ээлжийн 4000 орчим орон сууц ашиглалтад оруулахаар  ажиллаж буй. Хамгийн сүүлд 21 байршлийн таван хэсэгт төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн ИТХ-ын дарга, Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар ажил эхлэх эрх бүхий “Батламж”, нийслэлийн Засаг даргын захирамжийг гардууллаа. Тухайн газарт “Эрэл групп” ХХК, “Монкон групп” ХХК, “Магма од” ХХК, “Монгол угсаа” ХХК-ууд барилгын ажил гүйцэтгэнэ.

                                                       Иргэд “Жигүүр гранд групп”-ийг сонгожээ 

    Эдгээр компаниудаас гадна “Жигүүр гранд групп” ажил эрхлэх батламжаа мөн хүлээж байгаа. Тус компанийн хувьд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас БЗД-ийн 12 дугаар хорооны 110 га нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт хийж барилга барих зөвшөөрлөө авсан бөгөөд одоо зөвхөн сонгон шалгаруулалтад орж батламжаа гардах л үлдээд байгаа юм. “Жигүүр гранд групп” нэр бүхий дээрх байршилд барих орон сууцны хорооллын зураг төсвийг гаргаж тухайн хороонд оршин суух иргэдэд жилийн өмнө танилцуулж, тэдний саналыг тусгаад байгаа ажээ. Иргэдийн гаргасан саналын дагуу тэдний эзэмшлийн 0.7 га газрыг 120 метр квадрат талбайтай орон сууцаар "Жигүүр гранд групп" солих юм байна. Батламжаа авчихвал тус компани энэ ондоо багтааж ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Ямартаа ч уг байршилд оршин суугаа иргэд барилгын ажил хурдан эхлээсэй хэмээн хүсэцгээж байна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дахин төлөвлөлтөөр ийм өнгө төрхтэй болох юм байна.

                                                            Ийм ажил хийнэ

     

                                                            Одоо ийм байна

                                                            Ирээдүйд ийм болно

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй