“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржид холбогдох хэргийн шүүх хурал одоо Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болж байна. Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох залилангийн гэх хэргийн шүүх хурал өнгөрсөн 12 дугаар сард болж түүнд 2 жил 3 сарын хорих ял оноосон юм. Гэвч Г.Буяндорж давж заалдсан бөгөөд 461 дүгээр ангиас камераар хуралдаандаа оролцож байгаа ажээ.
Өмнөх шүүх хурлаар Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан,Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт буруутгаж ялласан юм.
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт