Монголын дартсчид 2015 оны Олон Улсын тэмцээний гараагаа энэ сарын 14-15-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон “BEIJING OPEN” тэмцээнээр амжилттай эхлүүллээ.
Тэмцээний дүн
Насанд хүрэгчид эрэгтэй ганцаарчилсан эхний өдөр
-Шигшээ багийн ахлагч МДСХ-ны ерөнхийлөгч М.Эрдэнэ 9-16-р байрт
-МДСХ-ны шилдэг залуу тамирчин Г.Бат-Өлзий 33-64-р байрт
Эмэгтэй ганцаарчилсан
-Монгол улсын гурван удаагын аварга, IDF WORLD CUP тэмцээний алт, хүрэл медальт Д.Эрдэнэчимэг 5-8-р байрт
Өсвөрийн тамирчид
-5th IDF Darts World Cup-2014 тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын дартсын спортын анхны өсвөрийн шигшээ багийн ахлагч М.Энхмөнх 5-8-р байрт
Насанд хүрэгчид эрэгтэй ганцаарчилсан хоёр дахь өдөр
-Монгол улсын хошой аварга, Олон Улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт Х.Одхүү аваргын төлөөх тоглолтод өрсөлдөгчөө 6:5-аар хожиж Монгол улсын дартсын спортын насан хүрэгчдийн эрэгтэй ганцаарчилсан төрөлд Олон Улсын тэмцээний анхны аваргын цом хүртсэн сайхан амжилт үзүүллээ.
Өсвөрийн_тамирчид хоёр дахь өдөр
-5th IDF Darts World Cup-2014 тэмцээний мөнгөн медальт Монгол улсын дартсын спортын анхны өсвөрийн шигшээ багийн гишүүн М.Мөнх-Эрдэнэ тус тэмцээнд түрүүлж, Монгол Улсын дартсын спортын Өсвөрийн ганцаарчилсан төрөлд Олон Улсын тэмцээний аваргын цомыг хүртсэн хоёр дахь тамирчин боллоо.
-Монгол Улсын дартсын спортын Өсвөрийн ганцаарчилсан төрөлд Олон улсын тэмцээний анхны аваргын цом хүртэж байсан Б.Анхбаяр энэ удаад мөнгөн медалийн эзэн болов. Сонирхуулахад манай хоёр тамирчин шөвгийн наймд хоорондоо тараагүйсэн бол эхний гурван байрт байх байлаа.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт