
Ажил дээрээ унтаж буй ажилтан даргадаа таалагдана гэж та хэзээ ч төсөөлөхгүй нь лавтай. Харин Японд бол эсрэгээрээ бөгөөд ажил дээрээ зүүрмэглэн унтаж буй ажилтнаа дарга нь шаргуу ажилласнаас ихэд ядарчээ гэж л ойлгодог байна. Иймээс зарим ажилтан даргадаа тал олохын тулд худал унтах нь хүртэл бий аж.

Японд хайрын гэж тодотгогдсон зочид буудлууд бий. Япондоо алдартай дээрх буудлуудад өдөрт япончуудын 2 хувь нь ороод амждаг гэх тоо байна. Ийм буудлууд ихэвчлэн галт тэрэгний буудал, хүнд үйлдвэрүүд, гол зам зэрэг дуу чимээтэй газарт ойр байрладаг ажээ. Мөн хана нь элдэв сонин зурагтай, гаж хувцасууд түрээслэж өмсч болдог, таазандаа тольтой гэх мэтээр тохижуулсан байдаг гэнэ.

Токиод өнгөрсөн жил "Ханиндаа унтая" нэртэй нэгэн газар нээгджээ.Тухайн газраас сонгосон бүсгүйтэйгээ хамт нэг оронд унтах боломжийг уг газар эрчүүдэд олгодог байна. Мэдээж төлбөр авах бөгөөд бүсгүйг хат унтахаас гадан өөр үйлчилгээг ч авч болох аж. Тухайлбал бүсгүйг нэг минут ширтэхэд 1000 иен төлөх бөгөөд ямар нэгэн дотно, сексийн харилцааг зөвшөөрдөггүй байна.


Сонин хачин зүйлд дурламтгай япон залуус сүүлийн үед нэгэн шинэ этгээд зүйлд мөнгөө үрэх болжээ. Тэр нь давхар шүд. Тодруулбал охид залуус давхар шүд буюу соёо суулгуулахаар эмнэлэг зорих болсон байна.

Нүцгэн фестиваль.Нүцгэн эр хүн сүнс, чөтгөрийг зайлуулах шидтэй гэж итгэдэг японууд зөвхөн эмзэг эрхтнээ халхалсан фундоши гэх өмсгөлтэйгээр жил бүр ийм фестиваль хийдэг.

Гангүро буюу бараан нүүр гэж орчуулагдах утгатай загвараар хөөцөлдсөн охидыг та харж байна. Тэд долоо хоног бүр нүүрээ аль болох бараанаар будаж, дараа нь этгээдээр чимэглэдэг байна. Мөн зузаан ултай гутал өмсч, үсээ цайвар болгон, нүдээ хараар тодруулаад гудамжаар зугаална.

Mr Кансо нэртэй ресторан Япондоо нэлээд алдартай. Энд ямар ч хоолны цэс байхгүй бөгөөд үйлчлүүлэгчид зөвхөн лаазалсан бэлэн бүтээгдэхүүнээс сонгож идэх боломжтой аж.

Осака хотод нэгэн хачин зочид буудал бий. "Капсул" гэх нэртэй уг буудал маш давчуухан, зөвхөн хүн хэвтэх төдий хэмжээний "өрөө"-г санал болгодог.

Нагасакигаас 15 км орчим зайд Хашими гэх нэртэй сүнстэй гэх арал бий. 1887-1974 онд нүүрсний уурхай ажиллаж 1959 онд хамгийн олон хүн амтай байсан уг арал одоо нэг ч хүнгүй зэлүүд газар болжээ. 2009 оноос уг арлын зарим хэсгийг сониуч жуулчдад үзүүлэхээр нээсэн байна.

Ариун цэврийн өрөөний шалны нян бохирдлыг бусад өрөөнд тараахгүйн үүднээс зөвхөн тэнд л өмсөх хаймран шаахай Японд бий.

Aokigahara нэртэй Фүжи уулын ойролцоо байх ойг японууд эртнээс шулмынх гэж тодотгож иржээ. Дэлхийн амиа хорлолт хамгийн их болдог газруудын хоёрдугаарт энэ газар бичигддэг байна. Санфранцискогийн Golden Gate гүүр энэ үзүүлэлтээр нэгдүгээрт бичигддэг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт