ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2 жилийн өмнө эхнэрээсээ салж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Гэхдээ үүнээс ч өмнө түүнийг тамирчин Алина Кабаеватай амрагийн холбоотой гэдэг яриа гардаг байв. Тэгвэл Кабаеваг Швейцарийн Тичино хотын “Saint Anna” нэртэй хувийн эмнэлэгт төрж охинтой болсон гэх мэдээг Швейцарын сонинд мэдээлжээ. Сонины нийтлэлээр бол Кабаева тусгай 2 өрөөг урьдчилан захиалсан бөгөөд тэнд нь ихэвчлэн баян, алдартай хүмүүсийн үйлчлүүлдэг аж. Мөн бас нэгэн сонинд Кабаеюа с үүлийн сард Лугано хотын дэлгүүрүүдээр үйлчлүүлэх болсон ба тус хотод Оросын танихгүй дугаартай машинууд энэ сарын эхээр явах болсон гэж мэдээлжээ.
“Saint Anna” эмнэлэгт өмнө нь 2009 онд Италийн Ерөнхий сайд Силвио Берлусконигийн охин амаржиж байжээ. Тухайн үед папарацичид болон элдвийн хов жив мэдээллээс хол байлгаж чадсан учир тус эмнэлгийг сонгохыг В.Путинд Берлускони зөвлөсөн байж магадгүй гэж барууны хэвлэлүүд таамаглаж байна.
Гэхдээ энэ мэдээллийг В.Путины хэвлэлийн төлөөлөгч няцааж, тэр аав болоогүй. Ийм мэдээлэлд бид олон зуун удаа үгүй гэж хариулж байна гэж Ройтерст хариулжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин одоо 62 настай бол найз бүсгүй гэгдэх Кабаева 32 настай юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт