ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Манай хөлбөмбөгчид Тиморчуудыг өнөөдөр 3:0-ээр хожвол дараагийн шатанд тоглоно

    Монголын хөлбөмбөгийн шигшээг нутагтаа 4:1-ээр хожсон Зүүн Тиморын шигшээ баг МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр хариу тоглолт хийнэ. Уг хариу тоглолтод манай хөлбөмбөгчид өрсөлдөгчөө 3:0-ээр хожиж байж дараагийн шатанд тоглох эрхтэй болно.

    Монгол-Зүүн Тиморын эхний тоглолт өнгөрөгч пүрэв гаригт (III.12) болсон билээ. Тиймээс манайхан хөгжөөн дэмжигчдээсээ хариу тоглолтод хариуцлагатай тоглох даалгавар аваад байгаа. Зүүн Тимороос гадна Энэтхэг, Йемэн, Камбож, Бруней болон Бутан улсын шигшээ баг эхний тоглолтодоо ялалт байгуулжээ.

    Тэдний дундаас ДАШТ-ий сонгон шалгаруулалтад анх удаа оролцож байгаа Бутан улс түүхэн хожил авсан нь сонирхол татаж буй. Тус улсын хувьд Олон улсын хөлбөмбөгийн холбооны чансаанд 209 дүгээр байрт бичигдэж байгаа. Харин Монгол Улс энэ жагсаалтын 194, Зүүн Тимор 185 бичигдэж буй. Монгол-Зүүн Тиморын тоглолтыг 16.00 цагаас ЕТВ шууд дамжуулна.

                                                                                                                      Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй