ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Биеэс хорт бодис гадагшлуулдаг жимс, ногоонууд

    Биед хуримтлагдсан хорт бодис, илүүдэл зүйлсийг гадагшлуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд зүйрлэшгүй тустай. Ийм үйлчилгээтэй жимс, хүнсний ногоонуудыг дор жагсаав.

    Улаан Сонгино

    Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгинын шvvс юмуу нухашийг хоолны халбагаар нэг идвэл эмчлэгдэнэ.

    Өргөст хэмх

    Өргөст хэмх шээсний сүвийг цэвэрлэх vvрэгтэй. Өргөст хэмхэнд агуулагдаж байгаа луувангийн эд, өргөст хэмхний хvчил зэрэг нь уушиг, ходоод, элгэнд туслаж хорыг гадагшлуулж чаддаг.

    Могой төмс

    Гэдэс, ходоод, цусны нэрт цэвэрлэгч юм. Гэдэсний хананд наалдсан хорт бодисыг ялгаруулан гаргаж чаддаг.

    Хар мөөг

    Хар мөөг нь хоол боловсруулах системийн бохир зvйлийг арилгаж, цусыг тунгалагжуулна.

    Далайн байцаа

    Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох євчнєєс сэргийлдэг.

    Байцаа

    Цөс болон гэдэс ходоодыг хамгийн сайн цэвэрлэгч. Ялангуяа цэвэр байцааны шөл уух нь цөс өтгөрөхөөс сэргийлдэг.

    Алим

    Алим нь хvнсний зvйл гэдсэнд тогтохоос сэргийлнэ.

    Интоор

    Гэдсэн дэх хорыг тайлах чухал нөлөөтэй. Гэдэс нь хорыг маш тvргэн ялгаруулан гаргадаг боловч шингээлт муудсан vедээ хорт эдийг гэдсэнд vлдээж, хөөн гаргаж чаддаггvй.

    Гvзээлзгэнэ

    Гvзээлзгэнд олон зvйлийн органик бодис агуулагдаж байдаг тул ходоодыг дэмжиж, элэг, бөөрийг тамиржуулна.

    Усан vзэм

    Элэг, гэдэс, ходоодонд тусалж, цус нөхөх чадварыг нэмэгдvvлнэ.

    Инжир жимс

    Инжир жимс нь элгийг хамгаалах, хор тайлах, халууныг хөөж, гэдсийг зөөллөж, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. /Ихэвчлэн хатаасан хэлбэрээр худалдаалагддаг. Чацарганатай төстэй жимс/

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй