
Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрөөр ШӨХТГ-ын байцаагчид Эрээн хот болон Замын-Үүд суманд ажиллах хугацаанд Монгол улсын одон, тэмдгийг Эрээний зээл дээр зарж байна гэж гомдол гаргасны дагуу Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчооны байцаагч нартай хамтран газар дээр нь очиж ажилласан байна.
Ингээд шинэ, хуучин зээл дээгүүр явахад Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, тэргүүний барилгачин, тэр ч бүү хэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны үнэмлэх, тэмдгийг зарж байгаа лангууг олж хаах арга хэмжээ авсан байна. Дашрамд дурдахад Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоо энэ асуудлыг шалгаж, нягтлаад манай талд хариу мэдэгдэхээр болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт