ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Япончууд эмэгтэй Ерөнхий сайдтай болж магадгүй

    Хэрвээ Худалдаа үйлдвэрлэлийн сайдын албыг хашиж байгаа Юко Обучи Ерөнхий сайдаар томилогдвол Япон улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болох юм. Энэ талаар Японы эрэгтэйчүүд давамгайлсан парламент ихээхэн эсрэг байр суурьтай байгаа бөгөө Обучиг эмэгтэй бас хэт залуу хэмээн ундууцсаар байгаа ч Шинзо Абэ болон Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь Юко Обучиг дэмжиж байгаа аж.

    Японы улс төр судлаачид түүнийг тэрслүү үзэлтэй гэж шүүмжилдэг ч урагшаа ахих зүтгэлтэй хэмээн сайшаадаг гэнэ. Юүко Обучи 2011 онд Японд болсон Цунамигийн дараа Фүкүшимагийн уурхайн сэргээн босголтын ажлыг маш сайн гардан явуулж, сэргээн босгох шинэлэг бодлого хэрэгжүүлсэн нь одоог хүртэл амжилттай явж байгаа юм.

    Обучи улс төрийн тавцанд 26 настайдаа буюу тун залуудаа гарч ирсэн төдийгүй парламентийн эмэгтэй гишүүд дотроосоо хамгийн түрүүлж хүүхэдтэй болжээ.

    Өдгөө 2 хүүхдийн ээж Юко Обучи улс орныхөө төлөө ихийг бүтээх, удирдан чиглүүлэх хосгүй чадварыг эмэгтэй хүний зөөлөн, нягт гярхай чанартай хослуулан худалдаа үйлдвэрлэлийн сайдын албыг гарамгай хашиж байгаа учраас япончууд түүнийг ээлжит Ерөнхий сайдаар томилогдоход дургүйцэх зүйлгүй хэмээн ажиглагчид үзэж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй