Монголчуудын өдөр тутмын амьдрал ахуйг хуванцар савгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Ялангуяа орон нутаг, гэр хорооллын айлуудын усаа хадгалах сав нь Хятадаас оруулж ирдэг зориулалтын бус хуванцар савнууд юм. Уг хуванцар савны ихэнхийг нь химийн бодис хадгалах зорилгоор үйлдвэрлэсэн байдаг. Харамсалтай нь хуванцар савны дийлэнх нь хорт хавдар үүсгэгч формальдегид, бисфенол А, стирин зэрэг бодисуудыг агуулж байгаа нь хүний биед харшил үүсгэх, генийг гэмтээх, архаг хууч өвчин ба хавдар үүсгэх, ялангуяа бага насны хүүхдийн элэг, бөөрийг гэмтээх өндөр эрсдэлтэй байдаг ажээ. Хуванцар саванд халуун хоол цай хийхэд л хуванцар зөөлөрч формальдегид нь чөлөөтэй болон улмаар хүнсний бүтээгдэхүүнд шингэн ордог аюултай юм. Улмаар хоол, хүнсээр дамжин хүний биед орон эд эрхтэнг гэмтээдэг байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагаас ямар таних тэмдэгтэй хуванцар савыг хэрэглэж болох, болохгүй талаарх зурагт хуудас гаргасныг хүргэж байна. Та үүнийг амьдралдаа хэрэгжүүлвэл хорт хавдар тусах бас нэг магадлалаас хол байх боломжтой юм.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт