Крем түрхэж, уруулаа өнгөлж, зовхио хүрээлсэн залууг төсөөлөөд үз дээ. Магадгүй таны төсөөлөлд солонгос залуу бууж айгаа нь лав. Үнэхээр ч тус улсын эрэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж бүсгүйчүүдээс дутахгүй гоодох болсоор олон жил болж байна.

Лондонд төвтэй, Европын олон улсын судалгааны төвийн дүгнэлтээр БНСУ-д эрэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл өдрөөс өдөрт нэмэгдэж буй бөгөөд 2013 онд гэхэд өмнөх жилээс 7 хувиар борлуулалт өсчээ. Мөн энэ тоо жил бүр 5 хувиар нэмэгдэнэ гэж судлаачид тооцоолсон байна.

Эрчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнтэй БНСУ-ын “Amorepacific” компани 2013 онд 885 сая долларыг эрчүүдийн түрийвчнээс сугалж чаджээ. Солонгос залуус жилд хамгийн багадаа 26 долларыг арьс арчилгаандаа зарцуулж байгаа гэсэн тоо байна. Эрчүүд ихэвчлэн арьс цэвэрлэгээний бүтээгдэхүүн, BBQ крем, үрчлээний эсрэг бүтээгдэхүүн хэрэглэдэг байна.
Солонгосын поп одуудаас үлгэр авсан эрчүүдийн нүүр будалт өдгөө Дундад Азид дэлгэрээд буй бөгөөд 2013 онд 2,1 тэрбум долларын бүтээгдэхүүн уг бусэд борлуулагджээ

Эмэгтэй хүн шиг аяглах гэсэндээ биш цэвэрхэн, толигор арьс, сайхан дүр төрхийг бүрдүүлэх нь эрэгтэй, эмэгтэй хэнд ч чухал шүү дээ хэмээн коллежийн оюутан Cho Won-hyuk ярьжээ. Гоо сайхны мэс засал будгийн шидээр төгс хөөрхөн болсон хүүхнүүдтэйгээ зах зээл дээр өрсөлдөж ажлын байртай болоход зөв сайхан төрх нь тусална гэсэн ойлголт солонгос залуусын дунд тархжээ.
Мөн тус улсад сүүлийн 10-аад жилд эрчүүд гоо сайхын мэс засал хийлгэх нь ердийн үзэгдэл болсон гэж болно. 2005 онд тус улсын Ерөнхийлөгч Roh Moo-hyun унжсан зовхио мэс заслаар янзлуулснаас хойш нийгмийн хүрээнд эрчүүдийн гоо сайхны мэс заслыг хүлээн зөвшөөрөх болсон аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт