ЦЕГ-ын Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвөөс Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн бие бүрэлдэхүүний эмэгтэй алба хаагчдын дунд “Албаараа гоёсон бүсгүй” уралдааныг 3 дугаар сарын 11-13–нд зохион байгуулжээ.
“Албаараа гоёсон бүсгүй” уралдаан нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, алба хаагчдыг алдаршуулах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, мэдлэг боловсрол, гоо зүй, соёлын түвшинг дээшлүүлэх зорилготой.
Уралдаанд “Авъяаслаг бүсгүй”, “Шилдэг илтгэгч бүсгүй”, “Үйлэнд уран бүсгүй”, “Ухааны цараатай бүсгүй”, “Монгол ёс заншил, соёл, өв уламжлалаа дээдэлсэн бүсгүй”, “Авхаалжтай бүсгүй” зэрэг зургаан төрлөөр Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн бие бүрэлдэхүүний шилдэг 25 эмэгтэй алба хаагч оролцсон байна.

“Шилдэг илтгэгч бүсгүй” номинацид “Асуудал ба боломж” сэдвийн дор 25 илтгэл тавигдаж, шилдэг 5 илтгэлийг шалгаруулжээ.
Мөн бүсгүйчүүд мэргэн буудлага, бууны задаргаа, тэсвэр хатуужлын хөгжөөнт буухиа төрлүүдээр өрсөлдөж, авьяас болоод гарын ураараа өрсөлдсөн байна.

Ингээд шилдэг 25 эмэгтэй алба хаагчдаас шилдэг 3 оролцогч, төрөл тус бүрд 1 оролцогч, үзэгчдийн хүндэтгэл хүлээсэн бүсгүйгээр 1 оролцогчийг тус тус шалгаруулжээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Пүрэврагчаагийн Өлзийтогтох тэргүүн байр эзэлж “Хүндэт өргөмжлөл”, дурсгалын зүйлээр шагнуулав.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт