ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Макаог хожсон манай хоккейчид Арабуудтай өнөөдөр тоглоно

    Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup” тэмцээн өнгөрсөн бямба гаригт Тайваны Тайпэй хотод эхэлсэн.

    Тэмцээний нээлтийн өдөр Монгол-Макаогийн тамирчдын тоглолт болоход манайхан 8:1-ээр өрсөлдөгчөө төвөггүйхэн буулгаж авав. Мөн  АНЭУ-Тайландын тоглолтод 5:2-оор арабууд хожсон юм.

    Манай хоккейчид хоёр дахь тоглолтоо АНЭУ-ын багтай өнөөдөр тоглоно. Тэмцээний дараа энэ сарын 18-нд Тайвань, 19-нд Тайландын багтай тус тус тоглох хуваарьтай.

    Найм дахь удаагийн “Challenge Cup of Asia” тэмцээнд Тайвань, АНЭУ, Монгол, Тайланд, Макао гэсэн таван улс оролцож байгаа.

    Энэ жилийн тэмцээнд Хонгконгийн баг өнжжээ.Сүүлийн хоёр жил дараалан тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн манай хоккейчид ОХУ-ын Читад 14 хоногийн бэлтгэл базааж байгаад Тайванийг зорьсон юм.

                                                                                                                    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй