Номын ертөнцөөр иргэдийг аялуулж оюун сэтгэхүйг нь гэгээрүүлдэг номын худаалдаачид энэ сардаа багтан шинэ худалдааны төвтэй болох нь. Энэхүү худалдааны төв ашиглалтанд орсноор хуучин ном худалдаалдаг 80 хүн ажлын байртай болох юм. Номын худалдааны төв Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Багшийн дээдийн зүүн талд буюу Сэлбийн гүүрний хажууд баригдсан. Одоогоор цахилгааны холболт, номын тавиуруудыг хийж байгаа. Дотроо бие засах өрөөтэй,цэвэр бохир усны системд холбогдсон, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, паараар халдаг үүдний хэсэгтээ хөшгөн халаалттай байх юм. Нэг загварын тавиурыг байршуулж байгаа нь худалдааны төвийн өнгө үзэмжийг сайжруулж худалдан авагчдыг цэвэр тохилог орчинд номоо сонгох боломжийг бүрдүүлэх зорилготой. Барилгын гадна талд номын ерөнцийг харуулсан зураг зурж, явган хүний зам тавин, хогийн сав, сандал байршуулна. Цахилгааныг нь эрчим хүчний зардал хэмнэдэг, орчин үеийн технологийг ашиглан шийдэхээр төлөвлөж байна. Худалдаа эрхэлж буй иргэд түрээсийн төлбөр төлөхгүй зөвхөн ашиглалтын зардлаа л өгнө.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт