ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Универсиад наадмын шатрын тэмцээнд Г.Мөнхгал,Э.Хулан нар түрүүлэв

    Монголын оюутны спортын Универсиад наадмын шатрын тэмцээн гуравдугаар сарын 11-13-нд “Зууны шатар” клубын байранд болж өндөрлөлөө.

    Тэмцээнд их, дээд сургууль, коллежийн 13 байгууллагын эрэгтэй 44, эмэгтэй 28 нийт 72 оюутан тамирчин өрсөлдөв. Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдээс 6,5 оноогоор ҮБТДС-ийн оюутан Олон улсын мастер Г.Мөнхгал, эмэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан Э.Хулан нар ангилалдаа түрүүллээ.

    Тэмцээний дүн

    Эрэгтэй (44 тамирчин)

    Алтан медаль: 6,5 оноогоор Олон улсын шатрын холбооны мастер Г.Мөнхгал (ҮБТДС)

    Мөнгөн медаль: 6,5 оноогоор, Олон улсын шатрын холбооны мастер Б.Галмандах (МУИС)

    Хүрэл медаль: 5.0 оноогоор, Б.Ариунбүүвэй (МУИС)

    IV байр:  5.0 оноогоор Л.Соронзонболд (ШУТИС)

    V байр: 5.0 оноогоор Б.Нямдаваа (“Мон-Алтиус” БТДС)

    Эмэгтэй (28 тамирчин)

    Алтан медаль: 6,5 оноогоор Э.Хулан (МУИС)

    Мөнгөн медаль: 5.5 оноогоор Ө.Нямтуяа (ҮБТДС)

    Хүрэл медаль: 5,5 оноогоор С.Сарантунгалаг (ҮБТДС)

    IV байр: 5.0 оноогоор Б.Халиун (ШУТИС)

    V байр: 5.0 оноогоор Б.Оюунбаяр (МУИС)

    Байгууллагын нэгдсэн дүнгээр ҮБТДС 17,5 оноогоор тэргүүлж, МУИС (16,5 оноо), ШУТИС (15.0) удаалав.

    Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдаас БНХАУ-ын Бээжин хотноо ирэх аравдугаар сарын 18-25-нд болох Азийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулсан. Энэхүү шалгаруулалтад МУИС-ийн баг тамирчид шалгарч тус тэмцээнд оролцох эрхийг багаараа авсан юм. Харин ганцаарчилсан төрөлд Монголын шигшээ багийг тусад нь бүрдүүлэн Оюутны спортын холбооноос оролцуулах аж.

                                                                                                                         Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй