ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ долоо хоногийн онцлох үйл явдлууд

    Даваа гараг, 3-р сарын 9. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Ардын армийн агаараас хамгаалах хүчний 1016 дугаар нэгтгэл дээр ирж хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын явцад тэрээр цэргийн ангийн тогооч эмэгтэйчүүдтэй уулзжээ.

    Мягмар гараг, 3-р сарын 10. Мьянмар улсын цагдаа нар боловсролын хуулийг эсэргүүцэн жагссан оюутнуудыг бороохойгоор зодож тараасан байна. Энэ үеэр 200 орчим оюутнуудыг баривчилсан ажээ.

    Лхагва гараг, 3-р сарын 11. Шашны хэт хуучинсаг үзэлтэй /Үнэн алдартны шашин/ еврейчүүд Тел Авив хотноо Бней Брак хэмээх газрын ойролцоо Еврейчүүдийн Нэгдсэн Торах намын цуглаанд оролцож байна. Израйльд 3-р сарын 17-ны өдөр парламентынхаа 120 гишүүнийг сонгох чөлөөт сонгууль болно.

    Лхагва гараг, 3-р сарын 11. Одоогоос дөрвөн жилийн тэртээ 2011 онд 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн цунамид өртөн амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа Мияги мужийн Минамисанрику хотод боллоо.

    Пүрэв гараг, 3-р сарын 12. Хар арьст хүүг хөнөөсөн Миссури мужийн Фергюсон хотын цагдааг шүүхээс буруугүй гэж шийдвэрлэсний дараа тус хотын иргэд жагсаж, улмаар эмх замбараагүй байдал үүсч буун дуу хадсан юм. Цагдаагийн хоёр албан хаагч суманд өртөн амиа алджээ.

    Пүрэв гараг, 3-р сарын 12.  Олон улсын сансрын станцад ажилласан АНУ-ын сансрын нисгэгч Барри Уилмор, ОХУ-ын сансрын нисгэгч Александр Самокутаев, Елена Серова нар Союз ТМА-14M капсулаар Казахстаны зүүн өмнөд хэсэгт газардахаар үүлэн дээгүүр нисч байна. 

    Баасан гараг, 3-р сарын 13. ОХУ-ын Казань хотын "Адмирал" худалдааны төвд 3 дугаар сарын 11-нд гал гарч 650 гаруй хүний амийг гал сөнөөгчид аварсан юм. Баасан гарагт зарласан Онцгой байдлын албаны мэдээгээр галын улмаас 55 хүн шархдаж, 13 хүн амь насаа алджээ.

    Эх сурвалж: Ройтерс агентлаг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй