ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мальдив улсын экс Ерөнхийлөгчид 13 жил хорих ял оноолоо

    Энэтхэгийн далайд байх Мальдив улсын хуучин ерөнхийлөгч Мохамед Нашийдад шүүхээс 13 жилийн хорих ял оноосон байна. Түүнийг авилгал хээл хахууль, терроризмын хэрэгт буруутгаж ийнхүү ялласан байна. Түүнийг баривчлан шорон руу хүчээр авч явж буй бичлэгийг сонирхоно уу. Экс Ерөнхийлөгч Мохамед Нашийд “Би буруугүй, намайг тавиач” хэмээн орилж, чаргууцалдан тэмцэлдэж байсан талаар “Reuters” агентлагийн сурвалжлагч Paul Chapman мэдээлжээ.

    Мохамед Нашийд нь Мальдивын Ардчилсан намын тэргүүн бөгөөд 2018 онд тус улсад болох Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч хэмээн тооцогдож байсан юм. Түүнийг дэмжигчид гудамжинд жагсан одоогийн Ерөнхийлөгч Ямен Абдул Гаюум дахин ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд өөрийн замаасаа сөрөг хүчний удирдагчийг зайлуулж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ.

    “2015 оны гуравдугаар сарын 13-ны энэ өдөр ардчилал үгүй боллоо. Мальдив улсын хувьд гунигтай, харамсалтай өдөр тохиож байна” хэмээн Ардчилсан намын төлөөлөгч мэдэгдсэн байна. Экс Ерөнхийлөгч Мохамед Нашийд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн “Шүүхчид шударгаар шүүсэнгүй. Тэд эрх баригчдын гар хөл болж, авилгал авсан” хэмээн шүүмжилж байсан юм.

    Экс Ерөнхийлөгчийг цагдаа нар баривчлан, шорон руу авч яваа бичлэг 

    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй